Нийтлэг асуултууд
UBCAB жолоочоор хэрхэн бүртгэдэг вэ?
Жолоочоор бүртгэх шаардлагыг хангаж байвал та 📱UBCab driver -application татаж аваад бүртгэл үүсгэн төв оффис дээр ирж өөрийн биеэр гэрээ байгуулан сургалтанд сууснаар үйлчилгээгээ нээлгэх боломжтой.
UBCab-д шинээр бүртгүүлж буй жолоочид тавигдах шалгуурууд
- Машины үйлдвэрлэгдсэн он 2007 оноос хойш
- УБ хотын серийн дугаартай
- Оршин суугаа хаягтаа сүүлийн 1 жил тасралтгүй амьдарсан
- Улсын оношлогоо болон албан журмын даатгалд хамрагдсан байх
- Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй
- Тээврийн хэрэгслийн үзлэгт тэнцэх
- Шинэ жолоочийн сургалтанд суух
- Үйлчилгээ үзүүлэх журамтай танилцан гэрээ байгуулна Бусад үйлчилгээний эрхийг тус тусын стандарт шаардлагуудад нийцсэн тохиолдод нэмэлтээр нээлгэдэг.
Үйлчилгээний төрөл
- Стандарт такси:
Стандарт таксийн үйлчилгээ нь Монгол улсад мөрдөгдөж буй MNS5122:2013 стандартын шаардлагийн хангасан автотээврийн хэрэгслээр мэргэшсэн жолооч үйлчилдэг үйлчилгээ юм. - Замын унаа:
Замын унаа үйлчилгээ нь тээврийн хэрэгсэл нь ЮБИКАБ-ийн үйлчилгээний стандартыг хангасан хувиараа зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэгчдэд нээлттэй дуудлагын үйлчилгээ юм. - Comfort:
Жолооч та цэвэр нямбай боловсон үйлчилгээг эрхэмлэдэг бол уг үйлчилгээнд элсэн орлогоо нэмэгдүүлэх боломжтой - Black:
Жолооч таны авто машин хар өнгөтэй 8-с бага жилийн наслалттай, таны дуудлага гүйцэтгэлийн явцад хэрэглэгчээс муу үнэлгээ авч байгаагүй бол үйлчилгээнд нэмэлтээр элсэн орлогоо нэмэгдүүлэх боломжтой. - Express:
Жолооч та бусад үйлчилгээнд 50 дуудлага амжилттай гүйцэтгэсэн, ачаа тээвэрлэлтийн даатгалын гэрээ хийгдсэн бол уг үйлчилгээнд элсэх боломжтой болох ба аппликейшнээр дамжуулан 2 төрлийн хүргэлтийн үйлчилгээнд захиалга гүйцэтгэх боломжтой болно. - Дуудлагын жолооч:
ЖЖолооч та 3-с дээш жил жолооч барьсан туршлагатай, дуудлагийн жолоочийн даатгал хийгдсэн бол энэ үйлчилгээнд элсэх боломжтой юм. Та өөрийн автомашинаараа дуудлагийн үйлчилгээнд явангаа давхар дуудлагийн жолоочоор явах боломжтой бөгөөд таны орлого нэмэгдэх давуу талтай. - XL:
5 болон түүнээс дээш суудалтай автомашинаар үйлчлэх үйлчилгээ. Уг үйлчилгээ нь хамт олноороо явж байгаа болон гэр бүлээрээ явж байгаа үйлчлүүлэгчид зориулагдаж байгаа юм. - SUV:
Дунд оврын жийп маркийн машинаар үйлчлэх үйлчилгээ. - Rent:
Жолоочтой автомашин түрээсийн үйлчилгээ.
Жолоочдод зориулсан сургалтын цагийн хуваарь
Сургалтыг Даваа-Баасан гаригт өдөр бүр 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад болон Бямба, Ням гаригт 13:00, 16:00 цагуудад тус тус орно.
Бүртгэл болон сургалтын хаяг:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Нарны замын хойно, 36б тоот Юбикаб ХХК-н төв оффис (Паркын баруун талд тес клонкын урд 2 давхар шилэн барилга)
Даваа-Баасан /9:00-18:00/ Бямба-Ням /10:00-17:00/
Даваа-Баасан /9:00-18:00/ Бямба-Ням /10:00-17:00/
UBCab driver -application-д мэргэшсэн үнэмлэх шаардсан байна. Байхгүй бол:
Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нь зөвхөн стандарт такси үйлчилгээнд шаардах бөгөөд бусад үйлчилгээнд явах бол жолоочийн үнэмлэхээрээ бүртгүүлж болно.
Өөрийн нэр дээрх машин биш бол:
- Хувь хүний нэр дээр бол: Машиныг эзэмшигчийн цахим үнэмлэхийн хуулбар болон эзэмшигчээс зөвшөөрсөн хүсэлт авна.
- Банк бус дээр бол: Машины нэр дээрх Банк бусаас тодорхойлолт авна
Угаалгуудын байршил болон ажиллах цагийн хуваарь:
- UBCab Авто Угаалга буюу HUB-уудын байршил
Цагийн хуваарь: 24/7
HUB 1 - Хүнсний 4 дэлгүүрээс хойшоо, шинэ зам дагуу 'НОГООН НУУР' автобусны буудлын эсрэг талд
HUB 2 - 1-р хороолол Хархориноос Цамбагарав явах замд байрлах 'МАСТЕР' авто төвийн баруун талд
HUB 3 - 'ГАНДАНТЭГЧИЛЭН' хийдийн чанх ард, нарийн зам дагуу
HUB 4 - Маахуур толгой уулзвараар урагшаа кино үйлдвэр лүү эргээд '999'
Холбоо барих: 88072154
Угаалгын үнэ
Аварга, Арслан, Заан цолтонгууд маань 7,000₮, Начин цолтонгууд 10,000₮, Шинэ жолооч 15,000₮-өөр тус тус машинаа угаах боломжтой.
Такси рестораны байршил
Хүнсний 4 дэлгүүрээс хойшоо, Шинэ зам дагуу Formula car wash-ын 2 давхарт
Татварын талаарх мэдээлэл
Аялал бүрт Төлбөрийн баримт /е-barimt/ үүсэх бөгөөд таны үйлчилгээ үзүүлсэн хэрэглэгчид очно. Энэ нь татварын нэгдсэн системээс үүсэх тул та манайд жолоочоор бүртгүүлж байгаа бол заавал татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагатай.
Хэрэглэгч эд зүйлээ мартсан, орхисон тохиолдолд
Хэрэглэгчийн эд зүйлийг та боломжтой бол буцаан хүргэж өгөх болон төв оффис дээр бүртгүүлэн үлдээх боломжтой.
